Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 08 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Урд тамир дээд, Урд тамир доод, Тариат –Тэрхийнцагаан нуур, Тариат-Гичгэнэ, Тариат-Суман, Өгийнуур- Өгийнуур, Хануй-Эрдэнэ мандал, Хойд тамир-Их тамир хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 8 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2024 оны 08 дугаар сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 67.3-90.5 мг/л, орчин рН=7.09-7.28 буюу сул шүлтлэг, усны хатуулаг 0.77-0.87 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Гичгэнэ-Тариат хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 69,0 мг/л, орчин рН=7.07 буюу сул шүлтлэг, усны хатуулаг зөөлөн 0.56 мг-экв/л устай, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Суман-Тариат хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 102.6 мг/л, орчин рН=8.89 буюу шүлтлэг, усны хатуулаг зөөлөн 1.35 мг-экв/л устай, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Хануй-Эрдэнэмандал хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 162.3 мг/л, орчин рН=7.79 буюу шүлтлэг, усны хатуулаг зөөлөн 1.62 мг-экв/л устай, перманганатын исэлдэх чанар 3.4мгО/л-ээр стандартаасаа давсан, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.85 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 622.8 мг/л буюу их эрдэсжилтэй байна, усны хатуулаг 3.45 мг-экв/л буюу зөөлөн устай байв. фтор /F/-ын агууламж ХА-аас 0.38 мг/л-ээр их байлаа. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.
Хойдтамир-Ихтамир Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.24 буюу саармаг, эрдэсжилт 91.55 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.98 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.
Тэрхийн цагаан нуур хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 140.0 мг/л, орчин рН=9.96 буюу шүлтлэг, усны хатуулаг зөөлөн 1.26 мг-экв/л устай, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа хаягдал бохир ус цэвэршилт 87.62% гарсан байна.
Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад нийт азотын агууламж 5.1 дахин, жинлэгдэх бодисын агууламж 2.4 дахин давсан байна.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ